Беларусь улстай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

Беларусь улстай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын сайд Масляк Сергей Михайловичтай хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд эрхэм сайдыг зочлон ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд, тусгай хамгаалалттай газар нутаг, ойн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтран хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөр болон байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой, тогтвортой ашиглахад хамтран ажиллах талаар санал солилцов. 

Түүнчлэн, “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Беларусь улсын Байгалийн нөөц, байгаль орчин хамгааллын яам хоорондын санамж бичиг”, аялал жуулчлалын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын БОАЖЯ, Бүгд Найрамдах Беларусь Улсын Спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 2024-06-03

АЛБА ХААГЧИД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ. 2024-06-03

Замын-Үүд боомтод бүс нутгийн ложистикийн төв байгуулна 2024-06-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ 2024-06-03

Үерийн хамгаалалтын барилга байгууламжид хог хаяхгүй байхыг уриалж байна 2024-06-03

Беларусь улстай байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана 2024-06-03

Өгий нуурыг хамгаалах цогц ажил эхэллээ 2024-06-03

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа 2024-06-04

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна 2024-06-04

12 ордын зурхай /2024.06.04/ 2024-06-04

Сонгуульд оролцох нам эвсэл, нэр дэвшигч дансны дугаараа аудитын байгууллагад бүртгүүлнэ 2024-06-04