Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ

Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ

МАДРИД. /RIA Novosti/. Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ. Энэ нь вирус тархсанаас хойш халдвар авсан нийт хүний 14 гаруй хувийг эзэлж байгаа юм. 

“Одоогийн байдлаар 19400 ажилтан халдвар авсан бөгөөд бид тэдний биеийн байдал, мөн хэдэн хүн эдгэрсэн талаар мэдээлэл цуглуулж байна. Ирж байгаа мэдээллээс үзэхэд халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын 20 орчим хувь нь эдгэрч, 10 орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол дийлэнх нь гэртээ эмчилгээ хийж байна” гэж Испанийн Эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх, онцгой байдлын зохицуулах төвийн төлөөлөгч мэдээлсэн байна.

“Pais” сонинд мэдээлснээр, эмнэлгийн 13 ажилтан нас барсан бөгөөд тэдний 11 нь эмч, сувилагч, асрагч байжээ.

Халдвар тархсан өдрөөс дөрөвдүгээр сарын 6 хүртэл Испанид 135 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 13 мянга гаруй хүн нас барсан бол 40 мянган хүн эдгэрсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.