Япон улсад Цагаачлалын шинэчлэгдсэн хууль хүчин төгөлдөр болжээ.

Япон улсад Цагаачлалын шинэчлэгдсэн хууль хүчин төгөлдөр болжээ.

Япон улсад өчигдрөөс цагаачлалын тухай шинэчлэгдсэн хууль нь хүчин төгөлдөр болжээ.

Энэ дагуу гурав болон түүнээс дээш удаа орогнол хүсэж өргөдөл гаргасан гадаад иргэдийг үндэслэлтэй шалтгаангүй бол албадан нутаг буцааж эхлэх юм.

Хүний эрхийг хамгаалагчид энэ шинэ журам хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж эсэргүүцэж байгаа юм. 

Албадан нутаг буцаагдахаас зайлсхийхийн тулд зарим гадаад хүн орогнол хүссэн өргөдлөө шалгуулах хугацаандаа Японд түр байлгадаг тогтолцооны хийдлийг ашиглаж ирсэн гэж Японы эрх баригчид үзсэн.

Нутаг буцах хүсэлгүй хүмүүс өргөдлөө шалгуулах нэрээр түр саатуулах байруудад хэт удаан хугацаагаар байрлан амьдарч байгаа нь үнэхээрийн орогнол шаардлагатай хүмүүст тусламж хамгаалал үзүүлэхэд бэрхшээлтэй байдал үүсгэж байгааг Японы Цагаачлалын албанаас үзсэний дагуу өнгөрөгч 7 хоногт энэ хуулийг шинэчилж баталсан. 

Гэвч гадаад цагаач дүрвэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд өргөдөл хянаж шалгах үйл явц тэдгээрийн үнэн зөв шударгаар явагддаг эсэх нь хангалттай ил тод бус гэдэг үүднээс энэ хуульд шүүмжлэлтэй хандаж байна.

Дэлхийн дөрөв дэх том эдийн засаг гэгддэг Япон улс тэрчлэн, гадны иргэдээс орогнол хүссэн өргөдөл хэт бага тоогоор хүлээж авдаг гэх шүүмжлэлд нэлээд эртнээс өртөх болсон.

Өнгөрсөн онд гэхэд Афганистаны голдуу 303 хүнд дүрвэгчийн статус олгосон нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Энэ нь гэвч нийт өргөдөл гаргагчдын нэг хувьд ч хүрэхгүй дүн гэдгийг тоймчид хэлж байна.

Үүний зэрэгцээ өнгөрөгч тавдугаар сарын байдлаар Японд 2000 гаруй украинчууд нүүлгэн шилжүүлэлтэд өртөгсөд гэх тусгай ангиллын дагуу оршин суудаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.