Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирсан байна
Хятадын "Чанъэ-6" аппарат хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа.
Хөрсний дээж бүхий капсул Өвөр Монголын өөртөө засах орны нутагт мягмар гаргийн өглөө амжилттай газардлаа гэж Хятадын Үндэсний сансар судлалын газраас /CNSA/ мэдээлжээ.
Энэ бол Сарны цаад талаас сарны хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан түүхэн дэх анхны тохиолдол юм. Уг аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр радио дамжуулагчуудыг холбодог "Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулыг ашиглан Сарны цаад талын Өмнөд туйлын (Эйткен) Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан бөгөөд аппаратын хөөрөгч модуль Сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээн зургаадугаар сарын 4-ний өдөр Сарны гадаргуугаас хөөрсөн юм.
Сарны цаад талаас хөрсний дээж авчрах даалгавар 53 хоног үргэлжилжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.