БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

Дэд сайд Л.Халтар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд БНСУ-ын Үндэсний төмөр зам компани оролцож, боловсон хүчнийг мэргэшүүлэхэд идэвхтэй ажиллаж байгаад талархал илэрхийлээд, “Хоёр улсын хооронд төмөр замын салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Тухайлбал, ЗТХЯ, Сангийн яам, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги”-ийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна..

Тодруулбал, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Нарийнсухайт-Даланзадгад-Тавантолгой чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүгийн загвар, удирдлагын схем боловсруулах, Монгол Улсын ложистикийн хөгжлийн стратеги, бодлогыг хөгжүүлэх баримт бичгийн боловсруулахыг “Монголын төмөр зам” ТӨХК БНСУ-ын Төмөр замын корпорац (КORAIL), Тээврийн хүрээлэн (KOTI), Юушин Инженеринг Корпорац (Yooshin), Гео Шинжлэх Ухаан ба Эрдэс баялгийн нөөцийн хүрээлэн (KIGAM) зэрэг байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн КОЙКА-гийн дэмжлэгээр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлага, хяналтыг сайжруулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь Монголд өрнөж буй төмөр замын ажилтай уялдан төмөр замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн системийг хөгжүүлэх, хяналтын системийг сайжруулна” гэдгийг хэллээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг амжилттай барьж дуусгасан. Цаашид шинээр 3358 км төмөр зам, 4 боомтыг төмөр замаар холбохыг зорьж байгааг ЗТХЯ мэдээлэв.

Элчин сайд Чой Жин-Вон, “Хоёр улсын төмөр зам, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж ачаа тээврийг нэмэх сонирхолтой байгаа“-гаа илэрхийлжээ. Тэрбээр, энэ оны гуравдугаар сард БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Хү" хамтлагийн тоглолтын тасалбарыг борлуулж эхэлжээ 2024-06-11

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам болно 2024-06-11

Монгол, Лаосын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 2024-06-12

ХЭҮК-оос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан Зөвлөмж гаргалаа 2024-06-12

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна 2024-06-12

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов 2024-06-12

Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай 2024-06-12

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо 2024-06-12

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13