Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.
Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 8:58:35 минутад 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн энэ чичирхийлэл он гарсаар Баянхонгор аймагт бүртгэгдсэн зургаа дахь тохиолдол болж байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс урд зүгт 29 км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс зүүн урд зүгт 52 км, Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн хойд зүгт 58 км-т болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг байна. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд, Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд, Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна 2024-06-12

БНСУ-тай төмөр замын салбарт хамтран ажиллах тухай санал солилцов 2024-06-12

Б.Очирваань: Хүн бүр хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй байгаарай 2024-06-12

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо 2024-06-12

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. 2024-06-13

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ 2024-06-13

Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/ 2024-06-13

Ноолуур кг нь 120.000 төгрөгийн үнэтэй байна 2024-06-13