АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ

Өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган цахим хуудаснаа Монгол Улсын хоёр залуу АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, “West Point” цэргийн академид тус тус шалгалт өгөөд тэнцсэн тухай баяртай мэдээг нийтэлж, амжилт хүссэн байв. 

Тодруулбал, Монгол Улсын шилдэг залуусын төлөөлөл болж Б.Түвшинтөгөлдөр АНУ-ын “West Point” цэргийн академид, С.Чингүн АНУ-ын Тэнгисийн цэргийн академид тус тус тэнцсэн байна.

Хамгийн сонирхолтой нь С.Чингүн 2021-2022 онд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан ба энэ үедээ цэргийн хүн болох зорилго тээж, халагдмагцаа АНУ-ын АНУ-ын Тэнгисийн цэргийн академид элсэхээр бэлтгэж эхэлжээ. Дэлхийн шилдэг цэргийн сургуульд тэнцэж, удахгүй АНУ-ыг зорих гэж буй түүний сэтгэгдлийг хуваалцахад “Намайг Соёл-Эрдэнийн Чингүн гэдэг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хугацаат цэргийн албаа хаасан, жирийн нэг айлын том хүү. Аав маань хувиараа хөдөлмөр эрхэлж, ээж мэргэжлийн хяналтад ажилладаг. Эрдэнэт хотынх. АНУ-ын Тэнгисийн цэргийн академид шалгалт өгч, элсэх бодол маань хугацаат цэргийн албаа хааж байхад төрсөн. “АНУ-ын “West Point” цэргийн академид ахмад Н.Мөнгөншагай суралцаж байна” гэдэг мэдээллийг хугацаат цэргээс чөлөөгөөр гарахдаа сошиалаас олж уншсан. Тэр үеэс надад ч гэсэн ийм боломж байгаа, би заавал суралцах болно гэдэг шаардлагыг өөртөө тавьж, халагдмагцаа зөвхөн үүний төлөө бэлтгэж эхэлсэн. Аав, ээж маань ч зөвшөөрсөн.

Уг нь цэргийн албанд татагдахаас өмнө МУИС-д хэрэглээний математик мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Халагдаж ирмэгцээ хичээлдээ төдийлөн явж амжаагүй, цэргийн академидаа бүх талаар бэлтгээд. Харин өнөөдөр хүсэл мөрөөдлөө нэг шатаар ахиулж АНУ-ыг зорих гэж байгаадаа баяртай байна. Тэнцэх хүртлээ олон сарын бэлтгэл хийж, хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2023 онд тус академийн элсэлтэд шалгалт өгөөд унаж байсан ч урам хугаралгүйгээр дахин бэлтгэсэн маань өнөөдрийн баяртай мэдээг авчирсан. Энэ долоо хоногтоо багтаад АНУ-ыг зорино” гэж хариулсан юм.

Тэрээр ярилцлагадаа хүн хичээвэл боломж үргэлж байдаг, гагцхүү өөрийгөө дайчилж, өмнөө тавьсан зорилгоо нэгдүгээрт тавих ёстой гэж өгүүлж байв. Мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, “West Point” цэргийн академид элсэх тухай мэдээллийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны веб сайтаас авах боломжтойг ч нэмж тодотгов. Ташрамд онцлоход, АНУ-ын Тэнгисийн цэргийн академийн анхны Монгол сонсогч С.Санаасайн өнгөрсөн тавдугаар сард сургуулиа амжилттай дүүргэсэн билээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХЭҮК, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд санал солилцлоо 2024-06-12

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. 2024-06-13

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ 2024-06-13

Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/ 2024-06-13

Ноолуур кг нь 120.000 төгрөгийн үнэтэй байна 2024-06-13

СЕХ Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ 2024-06-13

Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ "E-Mongolia" порталаас мэдэх боломжтой 2024-06-14

Хөдөлмөрийг хөнгөвчлөх инновацын тоног төхөөрөмжийг танилцуулав 2024-06-14