Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/

Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/

12 ордын зурхай  /2024.06.13/

Хонь: Таны ажлын эрч хүчийг бууруулсан дэмий, хоосон хэл ярианд автахгүй байсан нь дээр. Ажил хэргийн уулзалт амжилттай, үр өгөөжтэй байх болно. Шинээр танилцсан хүмүүс танд эрч хүч, сонирхолтой мэдрэмжийг төрүүлнэ. Сэтгэл санаа тань үймэрч догдлох нь хэвийн нөхцөлийг тайван бус байдлаар солигдоход хүргэнэ. Өөрийн ойр орчинд үүссэн таагүй нөхцөл байдлыг тоохгүй өнгөрөө. 
Үхэр: Өнөөдөр авьяас билэг, ур чадвараар олны дунд од мэт гялалзах боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд өгч буй од эрхсийн бэлэг гэж ойлгож болно. Мөнгө санхүүгийн байдал тийм ч тогтвортой биш байх боловч урьдчилан тооцоолоогүй зардлууд эсвэл хэн нэгэнд өгөх зээлээ төлөх боломж гарч ирнэ. Энэ үед олсон орлогоо үр ашигтай хөрөнгө оруулалт болгох хувиргах чадвар сайн байна. 
Ихэр: Олон нийттэй харилцах, хамт олны үйл ажиллагаа зохион байгуулах, уулзалт ярилцлага хийх зэрэгт амжилт олно. Харин биеийн хүчний ажил болон гэнэтийн үйл явдалд болгоомжтой хандаарай. Өнөөдөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх бололтой. Ялангуяа төлөвлөөгүй томоохон дүнтэй худалдан авалт тань таныг санхүүгийн тогтворгүй байдалд хүргэнэ. Буруу зуршилд уруу татах зүйлээс хол байсан нь дээр. 
Мэлхий: Өнөөдөр таны эхлүүлсэн бүхий л ажил нэлээдгүй хүч хөдөлмөр шаардах болно. Та хувийн амьдралдаа эсвэл ажлын хүрээлэлдээ гэнэтийн сорилттой учирна. Энэ нь таны хүч хүрэхгүй зүйл ч байж мэднэ. Танд өнөөдөр хэн нэгний тусламж дэмжлэг шаардагдах ч өөрийн хүчиндээ найдах бололтой. Бусдын өмнө толгой бөхийхгүй амьдрахыг хүсэж байгаа бол жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү хандуул. Гол ажилдаа бүх анхаарлаа хандуул. 
Арслан: Санхүүгийн асуудал толгой өвтгөх боловч үр ашигтай ажиллах боломж үүсэх болно. Төлөвлөснийхөө дагуу ажил хэргээ явуулахад саад болох зүйл байхгүй болно. Бусдаас магтаал сайшаал сонсох эсвэл хэн нэгэнд дурсагдан хуучин нөхөрлөл сэргэнэ. Ахмад настангуудын үнэтэй зөвлөгөө таныг урагш тэмүүлэх, ахиж дэвшихэд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Мөн сэтгэл санааны тав тухгүй байдлаа ажил хэрэгтээ хутгах хэрэггүй гэж зөвлөж байна. 
Охин: Өнөөдөр таны уучлал, хайрын сэтгэлийг хөндсөн үйл явдлууд болно. Бусад хүмүүсийн өмнө өөрийн үзэл бодлыг чиг шугамыг алдаагүй бол илүү хүчирхэг нэгэн байх болно. Бусдын сайн сайхны төлөө ажилласан хүмүүс бүхий л өдрийн турш эерэг хандлагаар дүүрэн байх болно. Зарим үед өөрийн дотоод мэдрэмж, зөн совингоо дагахыг хүснэ. 
Жинлүүр: Уулзалт, хүлээн авалтад оролцож магадгүй. Хайр дурлалын харилцаагаа шинэлэг байлгахыг эрхэмлэ. Хэт биеэ барьсан бөгөөд бие биедээ нээлттэй бус байдал нь хосуудын харилцааны уур амьсгалыг таагүй болгоно. Үл хөдлөх хөрөнгөтэй болох талаар бодож байгаа хүмүүс одоо байгаа бололцоогоо ашиглан ямар нэгэн алхам хий. Хэт оройтвол ашигтай боломжийг алдаж магадгүй. 
Хилэнц: Зарим хүмүүсийн хувьд шийдвэрлэвэл зохих асуудал ар араасаа урган гарч ирнэ. Төлөвлөсөн ажлаа хийж чадвал эргээд танд ирэх үр өгөөж нь арвин байх болно. Зарим үед бага гэлтгүй итгэл үнэмшил байж гэмээнэ амжилт олох урам зоригийг авч чадна. Эрүүл мэндээ эрсдүүлж болохуйц зүйлээс холуур байхыг анхааруулж байна. Олны хөл ихтэй газраас холуур байгаарай. 
Нум: Өнөөдөр аливаа харилцаанд эв найрамдлыг эрхэмлээрэй. Ямар ч тохиолдолд уур бухимдлаар асуудалд хандахгүй байхыг зөвлөж байна. Харилцан буулт хийж уучлал, нигүүлсэнгүй сэтгэлээр хандаарай. Гэр бүлийн асуудал санхүүгийн байдалтай холбоотой бол дараагийн арга хэмжээг ямар байдлаар авах талаар харилцан ярилцахгүй бол зөв шийдэлд хүрч чадахгүй. Гэвч санаагаа чилээх хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй.
Матар: Өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг хүмүүст өнөөдөр аз жаргалтай мөч олон тохионо. Өөрийн хоббигоо хөгжүүлэхийн зэрэгцээ мөнгө олох боломжийг ажил нь олгодог бол та азтай байдаг. Найдваргүй, итгэлийг тань алдаж байсан хүмүүсээс аль болох хурдан зайгаа авсан нь дээр. Олон жил нөхөрлөсөн ч шударга бус хандлагатай хүмүүсийг дэргэдээ байлгаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, архаг хууч өвчин сэдрэхээс болгоомжил. 
Хумх: Өнөөдөр бодол санаагаа чөлөөлж, нэгэн хэвийн амьдралаас тэс өөр зүйлийг хийхийг хүснэ. Сэтгэл санааны өөрчлөлт нь таны эргэн тойронд эерэг нөлөөтэйг мэдрэх болно. Хайртай хосууд нэг нэгэндээ үзүүлэх халамжийг дээд зэргээр мэдрүүлж чадвал аз жаргалыг олж болно. Ганц бие хүмүүс хайрын харилцаа үүсгэхэд таатай бөгөөд санаанд нийцсэн хүнтэйгээ учирна. 
Загас: Олон хүн цугласан газар очиход эерэг, сөрөг энерги аль алийг нь хүртэх болно. Элдэв уулзалт, цугларалт дээр хүмүүсийн нэг нэгэндээ илүүрхэх, атаархах нөхцөл байдал бүрхэнэ. Соёлтой бөгөөд хүнлэг байдалд бүгд суралцах хэрэгтэй. Сонирхолтой газар очихыг хүснэ. Ямар нэгэн аялал, зугаалга төлөвлөж байгаа бол сарын сүүлээр явбал илүү тохиромжтой.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 2024-06-13

Баянхонгор аймгийн Богд сумын нутагт өнөө өглөө 4.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ. 2024-06-13

Австралид ажиллах болон амрах виз мэдүүлэх иргэд ГХЯ-наас захидал авна 2024-06-13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ. 2024-06-13

АНУ-ын Тэнгисийн цэргийн академид монгол залуу шалгалт өгөөд тэнцжээ 2024-06-13

Матрууд өөрийн дуртай ажлаа хийж, түүнээсээ эрч хүч авдаг /2024.06.13/ 2024-06-13

Ноолуур кг нь 120.000 төгрөгийн үнэтэй байна 2024-06-13

СЕХ Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргажээ 2024-06-13

Хулгайн утас худалдан авах гэж буй эсэхээ "E-Mongolia" порталаас мэдэх боломжтой 2024-06-14

Хөдөлмөрийг хөнгөвчлөх инновацын тоног төхөөрөмжийг танилцуулав 2024-06-14

Гадаад дахь иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэх хугацаа өнөөдөр дуусна 2024-06-14