БНСУ-ын эрх баригчдын коронаирусний халдварын дэгдэлтийг эрс сааруулж чадсан гол шалтгаан

БНСУ-ын эрх баригчдын коронаирусний халдварын дэгдэлтийг эрс сааруулж чадсан гол шалтгаан

БНСУ-ын эрх баригчдын коронаирусний халдварын дэгдэлтийг эрс сааруулж чадсан гол шалтгаан нь оношилгооны тусгай хөтөлбөрт оршиж байна гж АНУ-ын “Science” сэтгүүл үзэж байна.

Нийт 50 сая хүн амтай тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд халдварын 909 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ сарын 17-нд 74 шинэ тохиолдол бүртгэгджээ. Халдварын тархалт ийн буурсан нь Өмнөд Солонгосын эрх баригчид өргөн хэмжээний зохион байгуулалттай оношилгооны хөтөлбөрийг бий болгосонтой холбоотой. Энэ хүрээн 270 мянга гаруй хүнээс шинжилгээ авсан нь нэг сая хүнд 5200 шинжилгээ ногджээ. Энэ үзүүлэлтээр БНСУ 1.5 сая хүн амтай Бахрейны дараа дэлхийд хоёрт оржээ. АНУ-д нэг сая хүнд 74 шинжилгээ ногдож байна. Түүнчлэн, Өмнөд Солонгост ужиг өвчтэй зэрэг өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийг тэргүүн ээлжид эмнэлэгт хэвтүүлж, харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй халдвар авагсдыг улсаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор тусгайлан шинэчлэн тоноглосон газрууд руу шилжүүлж байна. Хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг дүнтэй гарсан хүмүүсийг эмнэлгээс гаргаж байна. Халдвар авсан хүмүүстэй харьцаанд орсон эсвэл маш хөнгөн, үл мэдэгдэх шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг хоёр долоо хоногт гэрт нь тусгаарлаж, өдөрт хоёр удаа эмч нар очиж, үзлэг хийдэг байна.

“Science” сэтгүүл Өмнөд Солонгосын эрх баригчид 2015 оны MERS буюу Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж өвчинтэй тэмцэж байсан туршлага хэрэг болж байна гэж онцолжээ. Тухайн үед БНСУ-д 186 хүн халдвар авснаас 36 хүн нас баржээ. Халдварын дэгдэлтийг хоёр сарын дотор дарж байсан ч үүний тулд 17 мянган халдвар авсан хүнийг илрүүлж, шинжилж, тусгаарлах шаардлагатай тулгарч байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.