Жүжигчин Мүн Жи Юүн таалал төгсжээ
“Хүндийн өргөлтийн тамирчин Ким Бүк Жу” киногоор нь сайн мэдэх жүжигчин Мүн Жи Юүн 36 насандаа таалал төгсжээ.
Тодруулбал, түүнийг өчигдөр орой /2020.03.18/ 20цаг 56 минутад цочмог сепсисийн улмаас нас барсан гэж тогтоосон байна. Түүний агентлагийн зүгээс нас барсныг нь баталсан бөгөөд энэ сарын 16-нд хоолой нь өвдөж эмнэлэгт хэвтсэн боловч гэнэт сепсис болж ухаан алдаж унасан гэж мэдэгджээ.
Талийгаачийн гэр бүлийнхэн коронавирусийн тархалтын үед шүтэн бишрэгчдийг нь оршуулгын ёслолд ирэхгүй байхыг хүсжээ.
ЭХ СУРВАЛЖ: koreaboo.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.