Үерт автсан 40 өрхөд зориулж 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ
Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
Үерт 158 айл өрх их, бага хэмжээгээр өртжээ. Үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, УОК-ын даргын тушаалаар орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор болж, хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл, үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутган халдваргүйжүүлэх, шаардлагатай нөхцөл байдалд аймгийн Онцгой комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлэхийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянд үүрэг болгосныг УОК мэдээлэв.
ЦУОШГ-аас өнөөдрөөс баруун, төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.