УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн зарчмаа баримтлахыг уриаллаа

УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн ёс зүйн зарчмаа баримтлахыг уриаллаа

Хүний эрхийн үндэсний комисс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс УИХ-ын сонгуулийн үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад ёс зүйн зарчмаа баримталж ажиллахыг уриаллаа.

Уриалгад сонгогчид олон ургалч, зохистой, хангалттай хүртээмжтэй, үнэн зөв мэдээлэлтэй байх нь тухайн сонгууль ил тод, шударга явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа үргэлжилж буй энэ цаг үед сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан, тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр иргэдийн мэдэх эрхийг хангах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн үзэл бодлоор ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан, өдөөн турхирсан өнгө аястай болон худал мэдээллийг олон нийтэд түгээхгүй байж, нэр дэвшигчдийн хувийн амьдралыг хүндэтгэн, тэдний хувийн нууц, нэр төр, алдар хүндэд халдахгүй байхад анхаарч ажиллахыг уриалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.