Иргэд өөрсдийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх хэрэгтэй.

Иргэд өөрсдийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх хэрэгтэй.

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр анхаарвал зохих асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.

Тус комиссын гишүүн Б.Энхболд энэ үеэр хэлэхдээ, "Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ үед иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг зохион байгуулалттай цуглуулж байгаа мэдээлэл ирж байна. Иймд иргэд өөрсдийн хувийн мэдээллийг бусдад ямар нэгэн байдлаар өгөхгүй байх хэрэгтэй. 

Үүний зэрэгцээ хүний хувийн мэдээллийг хуурч мэхлэн, төөрөгдүүлэх замаар цуглуулах нь хууль бус үйлдэл. Өөрөөр хэлбэл, хүний хувийн мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй цуглуулах нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Эрүү болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Иймд нам эвслийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй ухуулагч, дэмжигч нар энэ талд анхаарах нь зүйтэй" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.