100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 103 гишүүний 100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан тогтоол баталжээ. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд дахин Засгийн газрын танхимыг удирдахаар болж, эрхээ УИХ-аас авлаа. Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа  Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ

“Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Эрхэм Монголчууд аа!

Юуны өмнө ардчилсан Монгол Улсын иргэн танд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье!

Монголчууд бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш ес дэх удаагийн УИХ-ын энэхүү сонгуулиар нутаг дэвсгэрт суурилсан 76 гишүүнтэй парламентыг түүх болгон жаазлан үлдээж, олон нам, нийгмийн  бүлгүүд, салбар салбарын дуу хоолой болсон 126 төлөөлөлтэй цоо шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна. Сонгуулийн өглөөг 1990 оны ардчилсан өөрчлөлтийн дараах өдрүүдтэй, шинэ өглөөтэй ард түмэн маань зүйрлэн ярилцаж угтлаа.

Энэ удаагийн парламент олон намын төлөөллөөс бүрдэж, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, нийт гишүүдийн 25 хувь болсноор Ази тивийн дундаж үзүүлэлтүүдээс давлаа. Мөн хамгийн олон инженерүүд, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн профессорууд, мэргэжлийн экспертүүд, эмч багш нар, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хилийн чанадад амьдарч буй монголчуудын төлөөлөл, нийгмийн зөвшилцлийн байгууллагууд Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл болон дөрөв дэх засаглалын дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн салбарынхан, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч бүрэн хангагдсан байна. Энэ парламентад 81 гишүүн шинээр сонгогдсон нь нийт гишүүдийн 64 хувийг бүрдүүлж байна. Тийм ч учраас энэ бол ард түмний ялалт, шинэ 30 жилийн эхлэл болж чадлаа.

1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар Монголын ард түмэн картын бараатай ч, ирээдүйдээ итгэлтэй байсан. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт. Эцэст нь хувийн эрх ашиг байх ёстой хэмээн эрх ашгийг эрэмбэлж байсан билээ. Харамсалтай нь С.Зоригийн хүсч мөрөөдсөн, манай ахмад зүтгэлтнүүдийн итгэж, тайван замаар төрийн эрхийг шилжүүлсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол авлига юм. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нар “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан. Харин өнөөдөр Монголын ард түмэн ардчилсан хувьсгалыг анхдагч үнэт зүйл дээр нь авчрахыг, авлигын тогтолцоог бүрэн нураахыг хүсэж л энэ сонголт хийгдсэн билээ.

Тангараг өргөж, бүрэн эрх бас үүргээ хэрэгжүүлж эхэлсэн, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын эрхэм гишүүд, шинэхэн УИХ-ын дарга, журмын нөхөр Дашзэгвийн Амарбаясгалан танд баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно 2024-07-05

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа 2024-07-05

УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо 2024-07-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ 2024-07-05

Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2024-07-05

100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 2024-07-06

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 2024-07-10

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа 2024-07-10

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2024-07-10

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв 2024-07-10

Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Намсрайжавын Батсуурь түрүүллээ 2024-07-13