УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо

УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо

УИХ-ын 2024 оны чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1-т “УИХ-ын дэд даргыг тухайн УИХ-ын сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн, ил санал хураалтаар сонгоно” хэмээн заасан байдаг.

Хуульд заасны дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар танилцууллаа.

Дараа нь санал хураалт явуулахад өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 110 гишүүн санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо.

Иймд холбогдох УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, Д.Амарбаясгалан хуралдаанд бүрэн эхээр нь уншиж танилцуулсан.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч буйг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдэж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн авчирлаа 2024-07-04

Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нар уулзав 2024-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ 2024-07-05

Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно 2024-07-05

УИХ дахь намын бүлгүүд байгуулагдлаа 2024-07-05

УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг сонголоо 2024-07-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ 2024-07-05

Монголбанкийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2024-07-05

100 хувийн саналаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо. 2024-07-06

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 2024-07-10

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа 2024-07-10