Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг баривчилж, шилжүүллээ
Залилах гэмт хэрэг үйлдэж эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэнийг баривчилж, шилжүүллээ.
Тодруулбал, Монгол Улсын Цагдаагийн байгууллагад Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан тус улсын иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн энэ оны 06 дугаар сарын 21-ний өдөр баривчлан шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Ийнхүү “К” гэгчийг энэ оны 07 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яам, Ерөнхий Прокурорын Газар, Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад хүрэлцэн ирж дээрх этгээдийг шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.