ЗГ: Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа

ЗГ: Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны долоодугаар сарын 24-нд болж, Улсын Их Хурлын 2024 оны долоодугаар сарын 10-ны өдрийн анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдаж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт орсон. Засгийн газрын тухай хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Мөн хуралдаанаар “Хяналт үнэлгээний Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай”, “Алсын хараа 2050 Салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлав. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ, АНУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа 2024-07-18

Сэлбэ голын эхэд байгуулсан хиймэл нуурын урсцыг тохируулан түр хааж, үерийн далан барьж байна 2024-07-18

Монголд cнукер бильярдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно 2024-07-18

Монгол Солонгосын хамтарсан стартапыг дэмжих инновацын төв байгуулна 2024-07-23

Ерөнхий сайд 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа 2024-07-24

ЗГ: Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тогтоолыг баталлаа 2024-07-24

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалтад тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулна 2024-07-24

БНСУ-ын усны байгууламжийн экспертүүд Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээний үйл явцтай танилцлаа 2024-07-24

Бүгд Найрамдах Франц Улс руу зорчих иргэдийн анхааралд! 2024-07-24

12 ордын 7 хоногийн зурхайг танилцуулж байна. 2024/07/29 - 2024/08/04/ 2024-07-29

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Рэйн Монголд тоглолтоо хийнэ 2024-08-01