Солонгосын эм үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулна

Солонгосын эм үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воy тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзжээ.

Тус уулзалтаар хоёр улсын харилцаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг онцолсон байна. Монгол Улсад эмийн чанар, үнийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой хөтөлбөр үе шаттай хэрэгжүүлж байгааг сайд Т.Мөнхсайхан танилцуулж, тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтойгоо илэрхийлжээ. БНСУ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг юм.

Түүнчлэн БНСУ-д эмнэлгийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах санал гаргасан байна.

Харин Элчин сайд Чой Жин Вон “Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, чадавхжуулах, Солонгосоос чанарын шаардлага хангасан эмийг Монгол Улсад нийлүүлэх, эмийн үйлдвэрлэлийн стандартыг нутагшуулах зэргээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.