Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Гавьяат уурхайчин цолоор:

Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,

Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,

Гавьяат эдийн засагч цолоор:

Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,

Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,

Алтан гадас одонгоор:

Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,

Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,

“Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг даваа гарагт зогсооно 2024-08-08

Солонгосын эм үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулна 2024-08-09

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Монгол Улсад айлчилна 2024-08-09

X Богд Жэвзүндамба хутагт Дүйнхорын ван Их авшгийн айлдварт мориллоо 2024-08-09

Скүүтэр, дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна 2024-08-09

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2024-08-09

Оюутан цэргүүд тангарагаа өргөлөө 2024-08-09

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу Толгой төслийн өнөөгийн байдалтай танилцлаа 2024-08-09

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах шатны шүүхэд хандлаа 2024-08-13

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа 2024-08-13

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө 2024-08-14