X Богд Жэвзүндамба хутагт Дүйнхорын ван Их авшгийн айлдварт мориллоо

X Богд Жэвзүндамба хутагт Дүйнхорын ван Их авшгийн айлдварт мориллоо

Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриатай Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт X Богд Жэвзүндамба хутагт мориллоо. 

Авшиг нь бурханы адистид, рашаан зэрэг олон хүчин зүйлээр бидний авьяасыг сэргээдэг бөгөөд ахуй үесийн өвчин, барцад саад арилж, зөв бодол, зөв дадал төлөвшин эцэст зовлонгоос бүрэн ангижрахын суурь болдог.

Тийм учраас сүсэгтэн олон 8 сарын 12- 20- ний өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд Гандантэгчэнлин хийдэд болох Цогт Цагийн Хүрдэний их авшигт энэ болон ирээдүй, өөр болон бусад, дэлхийн нийт бүх хүний сайн сайхны төлөө буян хурааж морилон саатаарай хэмээн айлтгая.

Өнөөдөр газрын зан үйл болон сахиусан хүрдэний дэлгэр уншлага болж байна.

Гандантэгчэнлин Хийд
2024.08.09- 08.22- ний хооронд Дүйнхорын ванг айлдана.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.