Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно

Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно

"Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай. 

Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг зохион байгуулахад “Тэсо” группийн “Альфа зоне” төсөл зөрчлөө арилгаагүй, мөн “М-Си-Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илрээд байна.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Орчлон сургуулийн зүүн талд барилга барьж буй “М-Си-Эс Проперти” ХХК, “Тэсо Пропертис” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талбайд ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар "Зөвхөн хоёр байгууллагаар ороход барилгын компаниуд зардлаа хэмнэх үүднээс нийтийн зориулалтын борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа зөрчлийг илрүүлээд байна. Үүнээс болж “Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож, нийтийн эзэмшлийн зам талбай руу борооны ус хальж байна. Тиймээс бид улсын байцаагчийн шийдвэр гаргуулж дээрх аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсооно. Мөн өөрсдийн зардлаар хөрсний ус зайлуулах ажлаа гүйцэтгээгүй зөрчилд нь зохих торгуулийг оногдуулахаар холбогдох газарт үүрэг болгоно. Ирэх даваа гарагт ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа ажилд хяналт, шалгалтыг зохион байгуулан зөрчлийг арилгуулна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

87 хонь аянгад цохиулж хорогдсон байна 2024-08-14

УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг 2024-08-15

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн амжилтыг Монголын хүндийг өргөлтийн холбооноос гурван өрөө байраар мялаалаа. 2024-08-15

Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө 2024-08-15

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав 2024-08-15

Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа барилгын компаниудын үйл ажиллагааг зогсооно 2024-08-18

Энэ долоо хоногийн 12 ордын зурхай 2024-08-19

Шонхор шувуу агнах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай 2024-08-19

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчвол төлбөр төлнө 2024-08-29

Энэ долоо хоногийн 12 ордын зурхай 2024-09-02

Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа 2024-09-02