Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. 

Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, арванхоёрдугаар сард агаарын температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын температур Увс, Завханы ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр болон Хөвсгөлийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дундуийн орчим байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аврагч, эрэлч нохойн хамтаар 10 гаруй тарвагыг илрүүлжээ 2024-09-03

В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ 2024-09-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв 2024-09-03

Улаанбаатараас Эрдэнэт хүртэлх замын шинэ маршрутыг 280 км байхаар төлөвлөж барина 2024-09-04

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ 2024-09-04

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв 2024-09-04

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-04

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна 2024-09-04

Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ визийн хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана 2024-09-04

Хүний амь нас хохироож хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо 2024-09-04

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ 2024-09-04