Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцуулав.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон вэбүүдийг нэг дор багтаасан. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.

Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм. Засгийн газрын үйл ажиллагааг илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авч байна гэж Засгийн газрын ХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв 2024-09-04

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-04

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна 2024-09-04

Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ визийн хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана 2024-09-04

Хүний амь нас хохироож хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо 2024-09-04

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ 2024-09-04

Б.Батцэцэг: Түлш, эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлсэн онцгой ач холбогдолтой айлчлал боллоо 2024-09-05

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны БҮРТГЭЛ эхэллээ 2024-09-05

С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард иргэдийн амар тайвны баталгаа болж байдаг гол хүч билээ 2024-09-05

Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа 2024-09-05

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй 2024-09-10