Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

“Монгол Улсын автотээврийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Автотээврийн үндэсний төв (ТӨҮГ), БНСУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар (KoRoad)-тай замын хөдлөгөөний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, соёрхон баталгаажууллаа.

Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт бүх төрөл дээр өсөн нэмэгдэж байгаа боловч анхаарвал зохих сөрөг үр дагаврууд ихээр гарч байгаа юм.

Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд гарч буй Зам, тээврийн ослын үр дагавар юм. Улсын хэмжээнд жил бүр ЗТО-ын шинжтэй 29 мянган дуудлага бүртгэгдэж ослын улмаас 3000 орчим хүн ямар нэгэн байдлаар гэмтэж, 600 хүн амь насаа алдаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын гүйцэтгэлийг сайжруулах, мэргэшсэн жолоочын шалгалт, менежментийн тогтолцоог хөгжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлын боловсрол олгох, мэргэжилтэн бэлтгэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх замаар Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүний амь нас хохироож хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоолоо 2024-09-04

Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ 2024-09-04

Б.Батцэцэг: Түлш, эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлсэн онцгой ач холбогдолтой айлчлал боллоо 2024-09-05

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны БҮРТГЭЛ эхэллээ 2024-09-05

С.Амарсайхан: Ахлагч бүрэлдэхүүн бол ард иргэдийн амар тайвны баталгаа болж байдаг гол хүч билээ 2024-09-05

Монгол Улс, БНСУ-ын тээврийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа 2024-09-05

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй 2024-09-10

УИХ хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ 2024-09-11

Зам засварын ажлыг зогсоох эсэх талаар санал асуулга авч эхэллээ 2024-09-11

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 2024-09-11

“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ 2024-09-11