Япон, Өмнөд Солонгосын харилцааг улам бэхжүүлэхээр тохиролцжээ

Япон, Өмнөд Солонгосын харилцааг улам бэхжүүлэхээр тохиролцжээ

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Сөүл хотноо баасан гарагт дээд хэмжээний уулзалт хийжээ.

Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Кишида, Юн нар энэхүү түүхэн ойг тохиолдуулан сүүлийн хоёр жилийн хугацаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан харилцаагаа улам сайжруулах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.

Мөн хоёр орны харилцаа хэр зэрэг сайжирч байгааг хоёр орны ард түмэн мэдрэх нь чухал гэдгийг онцоллоо. Талууд мөн Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд АНУ-тай гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон байна. 

Удахгүй Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух Ф.Кишида сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Япон, Өмнөд Солонгосын харилцааны ач холбогдол хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ. Мөн хоёр тал бусад улс оронд онцгой байдал үүссэн үед Япон, Өмнөд Солонгосын иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэргээр нягт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгос, АНУ-ын армиуд өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт хийж байна 2024-08-22

“Интерпол“-оор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас Монголд авчирлаа 2024-09-03

БНСУ-ын жүжигчин Хан Су Хигийн ээж цагдаад саатуулагджээ. 2024-09-03

БНСУ-ын алдарт жүжигчин Юү А Инд нэг жилийн хорих ял ноогдуулжээ 2024-09-03

БНСУ-ын Инчоны цагаачлалын алба Монгол эмэгтэйг баривчилжээ 2024-09-05

Япон, Өмнөд Солонгосын харилцааг улам бэхжүүлэхээр тохиролцжээ 2024-09-08

Умард Солонгос ойрын зайн тусгалтай баллистик пуужин харважээ 2024-09-13

"Астана-2024" Дэлхийн нүүдэлчдийн наадам Киргиз улсад болно 2024-09-15

Монгол орон даяар суурин газруудаа бүрэн камержуулж камерын нэгдсэн системд холбоно 2024-09-18

Умард Солонгос өнөө өглөө хэд хэдэн баллистик пуужин харважээ 2024-09-18

Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ 2024-09-20