БНСУ-ын Инчоны цагаачлалын алба Монгол эмэгтэйг баривчилжээ

БНСУ-ын Инчоны цагаачлалын алба Монгол эмэгтэйг баривчилжээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын Инчоны цагаачлалын албанаас хуурамч бичиг баримт бүрдүүлж, их хэмжээний мөнгө залилсан бүлэг хүмүүсийг баривчилжээ.

Эдгээр хүмүүсийн дунд монгол эмэгтэй зуучлагчаар ажиллаж байсан бөгөөд 24 настай А гэх эмэгтэйг Цагаачлалын хяналтын тухай хууль зөрчсөн, хувийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр баривчилсан байна.

Тус улсын хэвлэлд мэдээлж буйгаар, тэднийг өнгөрсөн 2023 оны зургаадугаар сараас эхлэн БНСУ-ын хилээр орж ирсэн 88 монгол иргэний бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутгаж байгаа гэх ба зуучлагч эмэгтэй баримт бүрдүүлж өгснийхөө хариуд нэг хүнээс 1,2 сая орчим вон авдаг байжээ. Нийт хохирлын хэмжээг одоогоор 100 сая вон гэж тооцоолсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.