БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ болж байна

БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ болж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ энэ сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Талууд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн “Хамтарсан мэдэгдэл”-д 2023 оны хоёрдугаар сард гарын үсэг зурж, хэлэлцээг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд эхний шатны хэлэлцээг 2023 оны арванхоёрдугаар сард, хоёр дахь шатны хэлэлцээг 2024 оны  тавдугаар сард тус тус зохион байгуулаад байна.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээгээр талууд барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, гарал үүслийн дүрэм, цахим худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээр, стандартчлал зэрэг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаан дахь өргөн хүрээний асуудлаар хэлэлцээ хийж байгаа билээ.

Уул уурхайн салбарт голлон түшиглэсэн эдийн засагтай манай улсын хувьд Монгол Улсын Засгийн газраас экспортоо төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарыг дэмжихэд онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэхүү хэлэлцээрийн хүрээнд манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдэд татварын нэн таатай нөхцлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал болохыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хэлэлцээний багийн ахлагч И.Батхүү онцлон тэмдэглэсэн. 

Талууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд хоёр дахь шатны хэлэлцээний дүнгээр талууд сонирхол, байр суурийн талаар ойлголтоо харилцан нэмэгдүүлж, тодорхой ахиц гаргаад байна. Энэ удаагийн хэлэлцээгээр нийт 14 бүлгээс 13 бүлгийн хүрээнд хэлэлцээ үргэлжилж байна. 

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд хэлэлцээрийн үр дүнд хоёр улс худалдааны тэнцлийг сайжруулж, харилцан ашигтай байдлыг нэмэгдүүлэх, гаалийн татварыг харилцан бууруулж, тэглэх, худалдаан дахь саад тотгорыг арилгаж, бараа болон үйлчилгээний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааг илүү хялбаршуулах нөхцлийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж Zindaa.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ 2024-09-11

Улаанбаатарт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ 2024-09-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-11

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2024-09-13

ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа 2024-09-13

БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ болж байна 2024-09-13

Матрууд гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. /2024.09.13/ 2024-09-13

БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ 2024-09-13

Монголбанк, ЦЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2024-09-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-09-13

Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. 2024-09-13