УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Тэрбээр "Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, УИХ-ын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан УИХ нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн билээ.

Тэгвэл 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байна. Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигдсан.

Шинээр бүрдсэн УИХ хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 53 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаагийн дотор УИХ-ын ирэх дөрвөн жил баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг хэсэг багтсан. УИХ-ын даргын зүгээс “Гурван төгөлдөршилийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлээд байна. Мөн олон нийтийг хууль тогтоох ажиллагаанд оролцох боломжоор хангаж, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй болгож, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чанд сахиулснаар парламентад итгэх олон нийтийн итгэлийг сэргээж, бүс нутаг дахь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвжхүүлж ажиллах болно.

Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг засаглалын цөм, ардчиллын баталгаа юм. Иймд хүнээ дээдлэн, олон улсын чиг хандлагад нийцүүлж, орчин цагийн нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлсэн хуулийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, хэлбэрэлтгүй сахиулж ажиллах нь манай парламентын хамтын зорилго байх болно.

Монгол Улсын ардчилсан парламентын засаглал өнө мөнхөд батжиж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай" гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа 2024-09-13

БНСУ-тай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ болж байна 2024-09-13

Матрууд гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. /2024.09.13/ 2024-09-13

БНСУ-ын виз найдвартай гаргана гэх зараар 170 гаруй хүнийг залилжээ 2024-09-13

Монголбанк, ЦЕГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2024-09-13

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2024-09-13

Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. 2024-09-13

Цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээжээ 2024-09-13

Алтны үнэ 2024 он гарснаас хойш 20 гаруй хувиар өссөн. 2024-09-13

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад Монгол Улсын баг алт, хүрэл медаль хүртлээ 2024-09-13

Мансууруулах төрлийн 17кг ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ 2024-09-14