Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна.

Номын баяр Д.Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна.

Энэ намрын 36 дахь удаагийн номын баяр өнөөдөр /2024.09.13/ нээлтээ хийлээ. 

Намрын номын баяр есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох бөгөөд Монголын Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор болох гэж буйгаараа онцлог юм.

Сүүлийн хэд хэдэн удаагийн номын баярыг УИХ-ын даргын, тодруулбал Г.Занданшатар даргын ивээл дор зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ удаа Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон тул ийнхүү номын баяр Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд шилжин иржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.