Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өнөөдөр, маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2024 оны 9 сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 16-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи 16-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр, 17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17-нд нутгийн баруун хойд хэсээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.