Цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээжээ

Цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээжээ
Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан Б-г энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгсэлийг мөргөсөн.
Цагдаагийн алба хаагчид сэжигтэй этгээдийг баривчлан саатуулсан бөгөөд үргэлжүүлэн эмнэлгийн тусламж авсан байна. Одоогоор биеийн байдал хэвийн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.