Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн зарим асуудал, багшийн хүрэлцээний талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Багшийн дутагдлыг нөхөх чиглэлээр дараах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж, зарим арга хэмжээг эхлүүлээд байна.

1.Багш мэргэжлээр төгссөн ч ажил эрхлээгүй байгаа хүний нөөцийг ашиглах

2.Тэтгэвэрт гарсан багш нарыг цөөн цагаар ажиллуулах

3.Шинжлэх ухааны чиглэлээр их, дээд сургууль амжилттай төгссөн эсвэл 3-4 дүгээр ангид суралцаж байгаа оюутнуудыг багшийн ажилд  татан оролцуулах

4.Сургалтын цагийн норм 19 цагт хүрдэггүй зарим багш нарыг хөрвүүлж, ижил төстэй хичээл заалгах

5.Багш бэлтгэх их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах

6.Цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээл, сургалтад түлхүү ашиглах

Эдгээр арга хэмжээнээс тэтгэвэрт гарсан багш нар болон багш бэлтгэх их, дээд сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутныг дадлагажуулагч багшаар ажиллуулах арга хэмжээг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байгааг Боловсролын сайд танилцууллаа.

2024 оны наймдугаар сарын судалгаагаар улсын хэмжээнд цэцэрлэгийн бүлгийн 508 багш, 443 туслах багш дутагдалтай байна.

Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш, хими, физик, биологи, англи хэл, математикийн нийт 4292 багш хэрэгтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна 2024-09-16

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ. 2024-09-16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө 2024-09-16

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна 2024-09-18

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна 2024-09-18

Түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана 2024-09-18

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-18

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 2024-09-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. 2024-09-20