“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 18-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төслийн танилцуулгыг хийсэн байна.

Энэ талаар тэрбээр мэдээлэхдээ, “Аливаа хотын ерөнхий төлөвлөгөө нь суурьшил, тэлэлтийн бүсийг тодорхойлдог. Нийгмийн дэд бүтэц, газар ашиглалт, зохион байгуулалт зэрэг суурь үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх бодлогын цогц баримт бичиг байдаг. Улаанбаатар хот анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталсан. Үүнээс хойш долоо дахь ерөнхий төлөвлөгөөгөө УИХ-д өргөн барих бэлтгэл ажил хангагдаж байна. 2023 оны 12 дугаар сараас дотоодын хот төлөвлөгчдийн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөний төсөл дээр гаднын зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулж, эцсийн тайлангаа өнгөрсөн наймдугаар сард ирүүлсэн. Тус тайлантай холбоотойгоор шинэчилж оруулах нэмэлт ажил хийсэн.

Үүний нэг нь тавдугаар сард баталсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, дагалдах УИХ-ын тогтоолоор Улаанбаатар хот 14 хот,  дагуул хотоос бүрдэхээр болсон. Эдгээр хотын тэлэлт суурьшлын бүс, дэд бүтэц, газар зохион байгуулалт, ашиглалт, хориглолт хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох шаардлага гарсан. Түүнчлэн саяхан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр баталсантай холбоотойгоор томоохон дэд бүтцийн төслүүдийг нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгах, шинэ тооцоог эцэслэн боловсруулахаар Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж, энэ намрын чуулганд өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа хотын хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг батална. Араас нь барилгажилтын төлөвлөгөө батлах юм. Ингэснээр Улаанбаатар хотын замбараагүй барилгажилт, амьдрахад ээлгүй барилга барих алдааг засах боломж бүрдэнэ.

Өнгөрсөн хавар баталсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар цаашид Налайх, Багануур дүүрэг улсын зэрэглэлтэй хот болж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хотын статусаар хөгжинө. Харин нийслэлээс алс байрладаг Багахангай дүүргийн хувьд дагуул хот болгон хөгжүүлэхээр хуульчилсан.

Үүнээс гадна Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгоныг Агро Сити буюу хот орчмын хүнсний хангамж, ногоо үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлнэ. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс одоогийн зуслангийн бүсийг Шаргаморьт хот гэж нэрлэж, дагуул хот хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ нь дотоод аялал жуулчлал дэмжихүйц татварын бодлоготой явна. Үлдсэн 14 хотын хувьд 2040 он хүртэл суурьших ерөнхий чиг хандлагыг тодорхойлно” гэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ. 2024-09-16

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшаар ажиллах талаар мэдээлэл өглөө 2024-09-16

“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй 2024-09-16

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 2024-09-18

Тэтгэвэрт гарсан багш нарыг бага цагаар ажиллуулна 2024-09-18

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг шинэчлэн боловсруулна 2024-09-18

Түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана 2024-09-18

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2024-09-18

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно 2024-09-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. 2024-09-20

Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй болгосноор Үндэсний баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжинэ 2024-09-20