Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгох шийдвэр гаргав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргалаа.

Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 660 мянган төгрөг байна. Мөн 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргажээ. Цаашид бүтээмж дагаж цалин нэмэгддэг байх тогтолцоо руу шилжихийг ГБХНХЯ мэдээлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.