О.Хулан Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор боллоо.

О.Хулан Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор боллоо.

Монгол улсын шигшээ болон “Улаанбаатар Амазонс” багийн тоглогч О.Хулан Азийн хамгийн том лигүүдийн нэг Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор боллоо.

Тэрбээр Хятадын Ухань хотын “Ухань Шенфан” багт нэг улирал тоглох гэрээ байгуулсан байна.

Ингэснээр гадаадын мэргэжлийн лигт тоглохоор болсон анхны монгол тоглогч болж байгаа юм.
О.Хулан зургаадугаар сард Хятадын Ухань хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд шигшээ багийн хамт оролцож III байр эзэлсэн. Тэмцээний үеэр “Ухань Санфран” багийг 21:12-оор хожсон юм.

Монголын сагсан бөмбөгийн холбооны мэдээлснээр, уг тоглолтын дараагаар түүнийг Хятадын баг элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн төвдөө есдүгээр сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан аж.

Хятадын мэргэжлийн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигт 19 баг өрсөлддөг бөгөөд  “Ухань Шенфан” нь өнгөрсөн улиралд лигтээ 14 дүгээр байр эзэлжээ. Харин зуны аялан тоглолтод 12 тоглосноос найм хожиж, дөрөв хожигдсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.