Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил өнөөдөр 9 цагаас эхэллээ.

Зөөврийн хайрцгаар иргэдийн саналыг авахдаа өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэдэг. Саналаа өгөх сонгогч нь зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйд хийнэ. Дугтуйд хийсэн саналын хуудсыг зөөврийн хайрцагт хийх ба уг хайрцгийг санал авах өдрийг хүртлэх хугацаанд задлахыг хориглохоор хуульчилсан.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажил 20 цаг хүртэл үргэлжилнэ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш 7 цагт эхэлж, 20 цагт өндөрлөх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.