УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө шалгуулах хүсэлт гаргав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө хууль шүүхийн байгууллагаари шалгуулах хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрийн хамаарал бүхий этгээдийн талаар бодит мэдээллийг олон түмэнд нээлттэй хүргэх, нийтийн албан тушаал эрхлэхдээ өөрт болон хамаарал бүхий этгээддээ албан тушаал, бүрэн эрхээ урвуулан ашиглаж давуу байдал үүсгэсэн эсэх зэрэг асуудлаар хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.