3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Шиамин хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон “Баянхайрхан Мон-Алтиус” багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд нар багтсан юм. Манай залуу “В” хэсэгт Эквадорыг хожиж, Францад хожигдсоноор хэсгээрээ хоёрдугаар байраар шалгарсан.

Улмаар хасагдах шатанд Уганда, Хятадыг хожиж, Литвад хожигдов. Ингээд хүрэл медалийн төлөөх Хятадын шигшээг 22:19-оор дахин хожсоноор хүрэл медалийн тавцанд зогсох эрхтэй болсон юм.
Монголын баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болж байгаа бөгөөд ирэх оны долоодугаар сард Германд хөшгөө нээх Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхээ авчээ. Манай баг энэхүү тэмцээнээс 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртэж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо 2024-11-20

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа 2024-11-20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө шалгуулах хүсэлт гаргав 2024-11-21

Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулав 2024-11-22

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 2024-11-26

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2024-11-26

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолно 2024-11-26

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэнэ 2024-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ 13 цагийн өмнө

Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ 13 цагийн өмнө

Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна 1 цагийн өмнө