Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:

Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Ц.Бадрах,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургуулийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Нинж,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн төслийн удирдагч асан, Урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Энэбиш,

Гавьяат барилгачин цолоор:

Зам, гүүрийн зураг төсөл, барилгын “ГЭБТ” ХХК-ийн зөвлөх Г.Чагнаадорж,

Гавьяат холбоочин цолоор:

Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, “Жи мобайл” компанийн зөвлөх инженер Г.Оюунбаяр,

Хүний гавьяат эмч цолоор:

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад эмч, клиникийн профессор Т.Оюунбилэг,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн зөвлөх эмч Н.Байгалмаа,

Малын гавьяат эмч цолоор:

“Өгөөмөр Адимон” ХХК-ийн захирал, малын их эмч С.Наранбат,

Гавьяат багш цолоор:

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга, гимнастикийн спортын дасгалжуулагч Ч.Дарьсүрэн,

Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн орлогч захирал, доктор, дэд профессор Л.Дугаржав,

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, доктор, профессор Ж.Даваа,

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн багш, доктор, профессор Б.Оюунцэцэг,

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор С.Жаргалсайхан,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Усны судалгааны төвийн захирал, доктор, профессор Д.Басандорж,

Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Б.Түмэнчимэг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

Чөлөөт уран бүтээлч Түдэвийн Батжаргал,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг,

Гавьяат дасгалжуулагч цолоор:

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны жүдо бөхийн дасгалжуулагч П.Нямлхагва,

Сүхбаатарын одонгоор:

“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавьяат багш, хурандаа Ч.Баатар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

ШУТИС-ийн ахмад багш, техникийн ухааны доктор, дэд профессор Б.Найгалмаа,

АШУҮИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ж.Үржинлхам,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээвэр зохицуулагч Т.Алтанхуяг,

“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням,

Монголын бодибилдинг, фитнесийн хөгжлийн холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч Ч.Цогтбаатар,

Алтан гадас одонгоор:

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэмжүүрийн монтёр Н.Ундрахбаяр,

Улсын, дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол хөгжимчин Т.Мөнхбат,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

“Дува” оёмол хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Э.Энхнаран,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Шийтэр,

Цэргийн хүндэт медалиар:

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Үүрийнтуяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана 2024-11-18

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо 2024-11-20

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа 2024-11-20

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийгөө шалгуулах хүсэлт гаргав 2024-11-21

Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулав 2024-11-22

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ 2024-11-26

3х3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 2024-11-26

Вьетнам улсад хонь, ямааны мах экспортолно 2024-11-26

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэнэ 2024-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ 13 цагийн өмнө

Улс тунхагласны барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүллээ 13 цагийн өмнө