Өр хөрвүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW), Глобаль сан хоорондын Өр хөрвүүлэх хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Зүүн ба Зүүн Өмнөд Ази бүс хариуцсан Захирал Франк Боне, тус банкны Ерөнхий Портфолио Менежер Андреа Годон, Глобаль сангийн Гүйцэтгэх захирал Питер Сандс гарын үсэг зурлаа.
Засгийн газраас ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банканд төлөх 29 сая еврогийн зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, уг санхүүжилтийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж энэ хэлэлцээрээр бүрдэж байгаа юм.
Монгол Улс түүхэндээ анх удаа өр төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг амжилттай байгуулж санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах шинэ суурь тавигдсаныг Сангийн яам мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.