Шууд : Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ерөнхий сайдаа огцрууллаа!
БНСУ-ийн ерөнхийлөгч Юүн Сог Ёоль нь өнгөрсөн 12-р сарын 3-ний шөнө "Онц байдал" зарласан үйл явдалтай холбогдуулан Үндэсний Ассамблейн сөрөг хүчний намуудын зүгээс огцруулах тогтоолын төслийг өргөн барьж нийт гишүүдийн дийлэнх олонхын саналаар үүрэгт ажлаас нь түдгэлзүүлээд байгаа билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг үндсэн хуулийн цэцийн хурлаар эцэслэн шийдвэрлэх хүртэл ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэдэг хуультай юм.
Гэтэл өнөөдөр Үндэсний Ассамблейн сөрөг хүчний намуудын зүгээс Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч "Хан Дог Сү" ерөнхий сайдыг мөн огцруулах шийдвэр гарснаар тус улсын улс төрийн нөхцөл байдал бүүр ч ээдрээтэй болоод байна.
Ийнхүү Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ерөнхий сайдыг хоюуланг нь үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн ээдрээтэй нөхцөл байдал БНСУ-ын түүхэнд анх удаа болж буй үйл явц юм.
Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул хуулийн дагуу Ерөнхий сайдын үүргийг эдийн засгийн асуудал эрхэлсэн шадар сайд бөгөөд сангийн сайд нь түр орлон гүйцэтгэгч болох юм. Эдийн засгийн асуудал эрхэлсэн шадар сайд бөгөөд сангийн сайд "Чүэ Сан Муг" нь Ерөнхий сайдын үүргээс гадна Ерөнхийлөгчийн үүргийг хүртэл давхар түр орлон гүйцэтгэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна!
Эх сурвалж : Yonhap News
БНСУ Дахь Монголчуудын Мэдээллийн Нэгдсэн Сайт
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.