БНСУ-ын Үндэсний Цагдаагийн газрын дарга Jo Ji-ho баривчлагдлаа

БНСУ-ын Үндэсний Цагдаагийн газрын дарга Jo Ji-ho баривчлагдлаа

Бослогын эсрэг шуурхай арга хэмжээ аваагүй Үндэсний Цагдаагийн газрын дарга Jo Ji-ho баривчлагдав.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2024 оны арванхоёрдугаар сарын 03-нд болсон дайны онц байдлыг таслан зогсоож, Үндэсний ассемблэйг хамгаалаагүй тул Солонгосын Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар Cho Ji-ho, Сөүл хотын цагдаагийн газрын дарга Kim Bong-sik нарыг баривчилжээ. Энэ нь цагдаагийн дарга бүрэн эрхийнхээ хугацаанд баривчлагдсан анхны тохиолдол болж байна. Тэднийг "бослогод оролцсон" хэргээр шалгах юм. Сөүл хотын төв шүүхийн ахлах шүүгч Nam Cheon-gyu хэлэхдээ "нотлох баримтыг устгахаас маш их санаа зовж байна" гэжээ. Тэрээр иргэний дайн үүсч болзошгүй үед хариуцлагатай албан тушаалтнууд зөвхөн хуульд захирагдах ёстойг сануулав. Тус улсын Ерөнхийлөгч Yoon Suk Yeol нь онц байдал зарласныхаа дараа 6 удаа цагдаагийн дарга руу залгаж парламентын гишүүдийг баривчлах, Үндэсний ассамблейн ордон руу оруулахгүй байх үүрэг өгч байжээ. 

Эх сурвалж: https://www.mk.co.kr/en/society/11194360

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.