Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ

Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Тэнүүн Өлзий ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. 

Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат нар шалгарлаа. 

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв. 

Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг улсын харцага Б.Зоригтбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн арслан Б.Батсайханд, "Өсөх ирээдүйтэй бөхийн шагнал"-ыг аймгийн арслан Н.Амгаланбаатарт тус тус гардууллаа.  

Тус барилдааны түрүү бөх 8.000.000, үзүүр бөх 4.000.000, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагнал гардсан бөгөөд барилдааныг Эрдэнэмандал сумын ЗДТГ, "Нутгийн хурд гал уяа" МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм. 

Маргааш буюу хоёрдугаар сарын 09-ний 13:00 цагаас Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өчигдөр 115 хүн эрүүлжүүлэгджээ 2025-02-06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо 2025-02-06

О.Алтангэрэл: Хохирогчыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална 2025-02-08

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ 2025-02-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийллээ 2025-02-08

Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-08

Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ! 2025-02-09

Багш, ажилтнуудад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгоно 2025-02-09

Зах, худалдааны төв рүү чиглэсэн авто замуудын ачаалал ихэссэн байна 2025-02-09

ХСҮТ роботоор мэс засал хийж эхэлнэ 2025-02-11

Мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ. 2025-02-11