Багш, ажилтнуудад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгоно

Багш, ажилтнуудад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгоно

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгасны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэснийг Боловсролын яам мэдээлэв.

2025 оны батлагдсан цалингийн санд багтаан хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр орон нутагт дунджаар 107,500 төгрөг, нийслэлд 172,000 төгрөгийг Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгох журмын дагуу олгох юм. Ингэснээр сард нэг хүнд очих орлого орон нутагт дунджаар үндсэн цалингийн 7.2 хувь, нийслэлд 11.6 хувиар нэмэгдэх боломж бүрдэж байна.

Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, жил бүр нэмэгдүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

О.Алтангэрэл: Хохирогчыг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална 2025-02-08

С.Амарсайхан Узбекистаны Шадар сайд Ж.А.Ходжаевтай ганцаарчлан уулзжээ 2025-02-08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийллээ 2025-02-08

Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд Улсын аварга О.Хангай түрүүллээ 2025-02-08

Францын алдарт "Sebbin" брэнд Монголд албан ёсоор нэвтэрлээ! 2025-02-09

Багш, ажилтнуудад сар бүр хоолны тодорхой нөхөх төлбөр олгоно 2025-02-09

Зах, худалдааны төв рүү чиглэсэн авто замуудын ачаалал ихэссэн байна 2025-02-09

ХСҮТ роботоор мэс засал хийж эхэлнэ 2025-02-11

Мах, махан бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ. 2025-02-11

Илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 албан тушаалтны талаарх дүгнэлтийг хүргүүлэв 2025-02-11

“Цагдаагаас ярьж байна” гэх нэрийдлээр бусдыг залилсан үйлдэл бүртгэгдлээ 2025-02-11