Зах, худалдааны төв рүү чиглэсэн авто замуудын ачаалал ихэссэн байна

Зах, худалдааны төв рүү чиглэсэн авто замуудын ачаалал ихэссэн байна

Монголын уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замууд ачаалал авч түгжрэл, саатал үүсэх хандлагатай байна.

Тухайлбал, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, Барс, Дүнжингарав худалдааны төв орчмын уулзвар, авто замуудын хөдөлгөөний ачаалал ихэссэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, зорчих хэсэг дээр зогсохгүй, тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.