БНСУ-д хурдны замын хажууд баригдаж байсан гүүр нуржээ.

БНСУ-ын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний 164 фут (50 метр) урттай таван тулгуур өнөөдөр дараалан нурсаны улмаас гурван ажилчин амиа алдаж, долоон хүн хүнд бэртсэн гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Тодруулбал, орон нутгийн цагаар 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр зайд орших Чонан хотын ойролцоо болсон байна.
Тухайн үед хурдны замын хэсгүүдийг холбох гүүрийн барилгын ажил явагдаж байсан бөгөөд нурангийн үеэр кран ашиглан тулгуур багануудын дээгүүр хавтангуудыг холбох ажлыг хийж байжээ.
Онцгой байдлын аврах багийнхан нурангин дороос хохирогчдыг хайж байгаа бөгөөд аврах ажиллагаанд 92 нэгж техник, 170 орчим аврагчийг дайчлан ажиллуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.