БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг шүүх цуцалжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг шүүх цуцалжээ

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг шүүх өнөөдөр цуцалжээ. Гэхдээ түүний өмгөөлөгч Сок Дун Хёны хэлснээр, прокурор давж заалдах гомдол гаргаж магадгүй тул түүнийг шууд суллахгүй ажээ. 

Сөүл хотын төв дүүргийн шүүхийн мэдэгдэлд дурдсанаар, Юн Сог Ёлийг баривчлах хугацаа дууссаны дараа түүнийг яллах шийдвэр гаргасныг харгалзан суллахаар шийдвэрлэсэн байна. Мөн шүүх мөрдөн шалгах ажиллагааны явц дахь хуулийн процесстой холбоотой зарим нэг асуудлыг эш татжээ.

Юн Сог Ёль өнгөрсөн 12 дугаар сарын 3-нд богино хугацаанд онц байдал тогтоосны дараа үймээн самуун дэгдээсэн гэх хэргээр нэгдүгээр сард баривчлагдсан юм. Зэвсэгт цэргүүд парламентын ордон руу нэвтрэхийг завдаж буйг харуулсан нь Өмнөд Солонгосыг доргиож, 1980-аад оны үеийн дарангуйллын дэглэмийг санагдуулсан байна.

Өмнөд Солонгосын мөрдөгчид Юн Сог Ёлийн зарлигийг "бослого үймээн дэгдээх сэдэлтэй" гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол цаазын ял эсвэл бүх насаар нь хорих ял оноож магадгүй юм. Юн Сог Ёль Сөүл дэх ерөнхийлөгчийн ордондоо бүгэж, өөрийг нь баривчлах ажиллагааг хоёр долоо хоногийн турш эсэргүүцэн саатуулж,, прокурорууд түүнийг баривчлахыг олон удаа оролдсон юм. Өнөөдөр гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу Юн Сог Ёлийг саатуулахгүйгээр шүүхийг зөвшөөрч байна.

Үймээн самуун дэгдээсэнтэй холбоотой эрүүгийн хэргээс гадна хууль тогтоогчид өнгөрсөн 12 дугаар сард Юн Сог Ёльд импичмент зарласан бөгөөд түүнийг огцруулах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал тусдаа болж байгаа юм. Энэ хурлын сонсгол хоёрдугаар сарын сүүлчээр дууссан бөгөөд Үндсэн хуулийн цэц ойрын хугацаанд түүнийг албан тушаалаас нь огцруулах эсэх талаар шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Түүнээс хойш хоёр сарын дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгууль явагдах ёстой.

Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг цуцалсан нь импичментийн ажиллагаатай холбоогүй гэж Өмнөд Солонгосын сөрөг хүчний нам өнөөдөр мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.