БНАСАУ стратегийн далавчит пуужин харважээ

БНАСАУ стратегийн далавчит пуужин харважээ

БНАСАУ-ын цөмийн тогтоон барих хүчний чадавхыг харуулахын тулд хоёрдугаар сарын 26-нд стратегийн далавчит пуужин харвах сургуулилалт хийсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ. 

Уг сургуулилалтыг Солонгосын ардын армийн хариу цохилт өгөх чадвар болон "БНАСАУ-ын эргэн тойрны аюулгүй байдлыг алдагдуулж буй дайснуудад цөмийн зэвсгийн байлдааны бэлэн байдал"-ыг харуулах зорилгоор хийсэн байна.  Сургуулилалтыг хийснээр "цөмийн тогтоох барих хүчний бэлэн байдал", "стратегийн далавчит пуужингийн анги гэнэтийн байлдааны даалгавар гүйцэтгэхэд бэлэн байгааг харууллаа" гэж KCNA агентлаг онцолсон байна. 

Пуужингуудыг Шар тэнгисээс харвасан бөгөөд далавчит пуужингууд зууван траектороор 1587 км-ийг тус тус 7961 секунд, 7973 секундийн хугацаанд туулж, байдаа оновчтой туссан байна.

Пуужингийн сургуулилалтад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун оролцож, сургуулилалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.