СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна

Өнөөдөр говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
Иймд жолооч та бүхэн зам, даваа, гүвээнд үүссэн халтиргаа, гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.