Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.

Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.

Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна 2025-03-09

2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхай 2025-03-09

Улаанбурхан өвчний 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа 2025-03-10

Монгол улс, БНСУ-тай тав дахь шатны хэлэлцээг хийнэ 2025-03-10

Ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг шинэчлэв 2025-03-10

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа 2025-03-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Петр Павел албан ёсоор угтаж авлаа 2025-03-10

Оюутан цэрэг хөтөлбөрт I-III дугаар курсын оюутнууд хамрагдах боломжтой 2025-03-10

Түймэр унтраах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөллөө 16 цагийн өмнө

Түймэрт өртсөн айл өрхөд тусламж үзүүлэх Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. 16 цагийн өмнө

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 16 цагийн өмнө